Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн П.Дашзэвэг, М.Баттөр нар 2026 оны 09 сарын 25-27-нд “Төлөөлөгчийн өдөрлөг” арга хэмжээ зохион байгууллаа.
🔸Тус арга хэмжээгээр: Сумын намын хорооны гишүүд, дэмжигчдийн хурал, ахмадын нумт харваа, ширээний теннисний хосын тэмцээн, иргэдийн дунд Волейболын тэмцээн, дартсын тэмцээн, Үндэсний бөхийн барилдаан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Илтгэлийн уралдаан” тус тус зохион байгуулагдлаа.

🔸Үндэсний бөхийн барилдааны үеэр 100.000 төгрөгний 20 азтан үзэгч шалгарсан бөгөөд “супер азтан” Төлөөлөгч П.Дашзэвэг 500.000 төгрөгний 1 азтан, Төлөөлөгч М.Баттөр “Хурдан удмын даага” 1 азтан тус тус нийт 22 хүн азтан боллоо.

🔸Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Ирээдүйгээ сонсъё” илтгэлийн уралдаанаар хүүхдүүдийн гаргасан санал санаачилгыг цаашид өөрсдийн ажил хэрэгт тусган ажиллана гэдгийг онцоллоо.





