Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай

Огноо: 2021-05-07 Дугаар:3/10 Нээгдсэн:618

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цахимаар хуралдаж Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малд ногдох татварын хэмжээг хэлэлцэн баталлаа. Хуулийн 6.1. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. 6.2.Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно гэсэн хуулийн заалтууд, мөн Татварын улсын байцаагч, багуудын Засаг дарга нарын 493 малчин өрхөөс түүвэрлэн авсан судалгааны дүнг тус тус үндэслэн хэлэлцэж Баянцагаан сумын хэмжээнд малын төрөл тус бүрээр нэг малд ногдуулах албан татварыг тогтоолоо.

Үүнд: Адуу-1500 төгрөг, Үхэр-1000 төгрөг, Тэмээ-1000 төгрөг, Хонь-500 төгрөг, Ямаа-1500 төгрөг байхаар тогтоож татварыг өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдлыг харгалзан 2021 онд 0-төгрөг байхаар тогтоож дараа оноос эхлэн тогтоосон дүнгээр хураахаар сумын ИТХ-ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/10 тоот тогтоол батлагдан гарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%