Сумын ИТХ-ын ээлжит ХХ хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 25-нд хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуультай холбогдуулан сумын сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилж, сонгогчдын санал авч, тоолох хэсгийн төвүүдийг тус тус байгууллаа.
Сонгогчдын санал авч, тоолох хэсгийн төв:
1. Сонгуулийн 1 дүгээр хэсэг, Гичгэнэ 1 дүгээр баг, төв нь багийн төв
2. Сонгуулийн 2 дугаар хэсэг, Дэлгэрэх 2 дугаар баг, төв нь багийн төв
3. Сонгуулийн 3 дугаар хэсэг, Цэцэн 3 дугаар баг, төв нь багийн төв
4. Сонгуулийн 4 дүгээр хэсэг, Жаргалант 4 дүгээр баг, төв нь багийн төв
5. Сонгуулийн 5 дугаар хэсэг, Баянбулаг 5 дугаар баг, төв нь Соёлын төв.
Сонгуулийн тойрог, мандатын тоо:
1. Гичгэнэ 1 дүгээр тойрог 6 мандат
2. Дэлгэрэх 2 дугаар тойрог 5 мандат
3. Цэцэн 3 дугаар тойрог 4 мандат
4. Жаргалант 4 дүгээр тойрог 3 мандат
5. Баянбулаг 5 дугаар баг 3 мандат