МУ-ын төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл нь бүх шатны байгууллага зорилтод чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэдлэг чадвартай хүний нөөцөөр бэхжүүлэн, иргэдэд ойр, уян хатан, үр дүнд чиглэсэн чанартай төрийн үйлчилгээ үзүүлж орон нутгийн дунд болон урт хугацааны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх боловсон хүчний нөөцийг байршуулах шаардлагатай байна.
Хөдөө орон нутагт ажиллах төрийн албаны стандарт, албан тушаалын тодорхойлолтод нийцсэн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин, хүний нөөц дутмаг байгаа нь энэ хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллах гол хэрэгцээ, шаардлага болж байна.
Иймд сумын ИТХ-аас 2023 оны 14/1 дүгээр тогтоолоор сумын "Хүний нөөцийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж, батлуулах ажлын хэсгийг байгуулж тус ажлын хэсэг холбогдох бүх төрлийн судалгаа, тооцоог боловсруулж 2024 оны 04 дүгээр сарын 25-нд хуралдсан ИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар сумын "Хүний нөөцийн нэгдсэн хөтөлбөр"-ийг хэлэлцүүлж, хөтөлбөр батлагдлаа.