Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-аас Сонгуулийн хэсэг байгуулах болон сурталчилгааны нэгдсэн зурагт самбар байрлуулах байршлыг тогтоолоо.

2024-04-16

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын санал авах, тоолох сонгуулийн хэсэг байгуулах, сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах байршлыг тус тус хэлэлцэн тогтоолоо. 

Сонгогчдын санал авах, тоолох  сонгуулийн хэсэг нь: 

1. Сонгуулийн нэгдүгээр хэсэг, Гичгэнэ нэгдүгээр баг, төв нь багийн төв. 

2. Сонгуулийн хоёрдугаар хэсэг, Дэлгэрэх хоёрдугаар баг, төв нь багийн төв. 

3. Сонгуулийн гуравдугаар хэсэг, Цэцэн гуравдугаар баг, төв нь багийн төв. 

4. Сонгуулийн дөрөвдүгээр хэсэг, Жаргалант дөрөвдүгээр баг, төв нь багийн төв. 

5. Сонгуулийн тавдугаар хэсэг, Баянбулаг тавдугаар баг, төв нь Соёлын төв. 

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн зурагт самбарыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг ханган, Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо хэмжээний хязгаарыг баримтлан тогтоолоо.  Үүнд: 

1. Нам эвслийн байр, ухуулах байр. 

2. Сумын төвийн авто зогсоолын орчим, Соёлын төвийн баруун талын талбай. 

3.Соёлын төв, Спорт заал, багийн Иргэдийн нийтийн хурлын танхимд нэр дэвшигч уулзалт, цуглаан хийх үед түр хугацаагаар байршуулахаар тус тус тогтоолоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%