Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өөр аймаг, сумдаас мал худалдаж авах, отор нүүдэл, түрээсээр мал өвөлжүүлэх, хаваржуулах, хөлсөөр маллахыг 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн сумын хэмжээнд хориглолоо.

2023-09-16

Сумын ИТХ-ын ээлжит XVI хуралдаан 2023 оны 09 сарын 15-нд хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас хамгийн чухал асуудал нь "Бэлчээр түүнийг ашиглах, хамгаалах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх" журмыг хэлэлцэн баталсан асуудал байлаа. 

Тус журмын зорилго нь сумын ард иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, онд мэнд өвөлжиж, хаваржсанаар малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс нутгаа хадгалах, иргэдийн орлогын эх үүсвэрийн тогтвортой байдлыг  хамгаалахад оршиж байгаа юм. 

Энэхүү журам хэрэгжсэнээр бусад аймаг, сумаас мал худалдаж авах, отор нүүдэл, түрээсээр мал өвөлжүүлэх, хаваржуулах, хөлсөөр маллахыг 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн сумын хэмжээнд хориглолоо. 

Мөн 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс өмнө сумын нутагт орж ирсэн отор нүүдэл, хөлсөөр хариулах, түрээсээр өвөлжиж, хаваржих малыг тухайн малын эзэн, малчин тус бүртэй гэрээ байгуулж бэлчээр ашигласны төлбөрийг хонин толгойд шилжүүлсэнээр сарын 2000 төгрөг байхаар  журамд орууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%