Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

U-15, U-18 насны аварга шалгаруулах Волейболын тэмцээний шилдэг довтлогчдод ИТХ-ын төлөөлөгчид шагнал гардууллаа.

2023-05-02

Баянхонгор аймгийн говийн бүсийн аварга шалгаруулах U-15, U-18 насны Волейболын тэмцээн Баянцагаан суманд 2023 оны 04 сарын 29-30, 05 сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Баянхонгор аймгийн Өлзийт, Бөмбөгөр, Баацагаан, Богд, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдаас нийт 35 багийн 250 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө. 

Тэмцээний шилдэг довтлогчдын шагналыг Баянцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгч П.Дашзэвэг, Д.Энхтөр, И.Цэвэлсодном, Ш.Батболд нар ивээн тэтгэж, шилдэгүүдэд шагналыг гардууллаа.

U-15 насны ангилалд "Шилдэг довтлогч" Бөмбөгөр сумын тоглогч Л.Буянзаяа, Баацагаан сумын тоглогч М.Дагвадорж   

U-18 насны ангилалд "Шилдэг довтлогч"  Баянцагаан сумын тоглогч Н.Ганцэцэг, Богд сумын тоглогч Лувсанмөр нар тус тус шалгарлаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%