Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ээлжит XII хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-нд болно.

2022-12-14

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ оны жилийн эцсийн ээлжит XII хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-нд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлттэй танилцах
2.ОНХС-ийн хөрөнгөөр 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
3.Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн тухай 
3.1.Төлбөрийн хувь хэмжээний тогтоолыг хүчингүй болгох тухай
3.2.Өмчлөлийн газрын зөрчил арилгах тухай
3.3.2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
4.Сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
5.Сумын 2023 оны төсөв батлах тухай
6.ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах тухай
7.Малын тоо толгойн албан татвар шинэчлэн тогтоох тухай
8.Агнуурын бүс нутгийн хилийг өргөтгөх тухай
Хурлын хуралдаанд сууж мэдээлэл сонсох, асуулт асууж хариулт авах, санал хүсэлтээ илэрхийлэх Төрийн бус байгууллага, Холбоодын төлөөлөл, иргэд ИТХ-ын ажлын албанд болон 88513247 дугаарт холбогдон 12 дугаар сарын 16-ны дотор бүртгүүлнэ үү?

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%