Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Амжилтын өөд ангиараа" аян 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2022-11-15

              Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ерөнхий боловсролын сургууль хамтран “Амжилтын өөд ангиараа” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн аяны хүрээнд 2 төрлийн уралдаан зохион байгуулагдах бөгөөд тус уралдаанд сурагчид ангиараа бэлтгэж оролцдог нь бусад тэмцээн, уралдаан, олимпиадуудаас ялгаатай юм.
          Аяны хүрээнд: “Зөв цэвэр сайхан бичигтэн анги” шалгаруулах уралдаан 2-12 дугаар ангиудын дунд зохион байгуулагдана. Уралдаанд сурагчид ангиараа бэлтгэж оролцох бөгөөд уралдаан зарлагдсан хугацаанд хичээлийн бус чөлөөт цагаараа хэлзүйн дүрмээ судлаж өдөр бүр нэг эхийг цэвэр сайхан бичих давтлага хийснээр уг уралдаанд оролцоно. Нийт 20 эх бичнэ.
             10-12 дугаар сурагчид Монгол бичгээр хичээнгүй бичиг бичих ба мөн уралдааны явцад 20 эхийг хичээнгүй бичиж холбогдох дүрмийг судалсан байна. Шалгаруулалт хийхдээ
  1. Кирилээс Монгол бичигрүү хөрвүүлэх
  2. Монгол бичгийн дүрмийн холбогдолтой дасгал даалгаварыг гүйцэтгэнэ.

Шалгаруулахдаа анги тус бүрээс 20-100 үгтэй цээж бичгийг хүүхэд бүрээр бичүүлж авах ба сурагчдын зөв бичсэн үгийн тоогоор үнэлгээ өгч ангийн дунджыг гаргана. Ангийн дунджыг тухайн ангийн сурагчдын уралдааны явцад хийсэн сайхан бичиг болон бичгийн соёл зэргийг харьцуулан байр эзлүүлнэ.

  • 2-5 дугаар ангиудаас “Зөв цэвэр сайхан бичигтэн шилдэг анги” нэг, 6-9 дүгээр ангиудаас “Зөв цэвэр сайхан бичигтэн шилдэг анги” нэг
  • 10-12 дугаар ангиудаас “Зөв цэвэр сайхан бичигтэн шилдэг анги” нэгийг тус тус шалгаруулж “Хүндэт Өргөмжлөл” мөнгөн шагнал
  • Шалгарсан ангиудын анги удирдсан багш нарт мөнгөн урамшуулал тус тус олгоно.

 

Аяны хүрээнд: “Англи хэлний мини олимпиад” зохион байгуулагдах бөгөөд уралдаанд 10-12 дугаар ангиуд оролцоно. Энэ уралдаанд нэг ангиас

  • 15 сурагч баг болж оролцох бөгөөд энэ хугацаанд сурагчид өдөрт 20 үг цээжилж, нэг эх уншиж, орчуулах хэлбэрээр олимпиадад бэлтгэнэ.

Шилдэг нэг багийг шалгаруулж, “Хүндэт Өргөмжлөл” мөнгөн шагнал, шалгарсан багийн анги удирдсан багш болон мэргэжлийн багш нарт мөнгөн урамшуулал тус тус олгоно.

 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%