Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ээлжит бус VIII хуралдааныг товлон зарлалаа

2022-01-27

Сумын ИТХ-ын "Байгаль орчин, аялал жуулчлал, хүмүүнлэгийн бодлого" эрхэлсэн хороо хуралдаж хэлэлцсэн асуудлаа сумын ИТХ-ын хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж, сумын ИТХ-ын даргын Захирамжаар ээлжит бус VIII хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 29-нд товлон зарлалаа. 

Тус хуралдаанаар Баянцагаан уулын Орон Нутгийн Тусгай Хамгаалалттай Газарт хэрэгжих "Мастер төлөвлөгөөг" хэрэгжүүлэх Менежментийн зөвлөл, Хамгаалалтын хэсгийг тогтмол, үр дүнтэй ажиллуулах байгаль хамгаалах "Баянцагаан Орон нутгийн сан" байгуулах тухай асуудал  хэлэлцэх юм.

Баянцагаан уул нь Олон улс болон Монгол улсад ховордсон Ирвэс, Аргаль хонь, Янгир ямаа, Хар сүүлт зэрэг хөхтөн амьтдаас гадна Алтайн сонгино, Хээрийн тарвага зэрэг ашиглалтанд үлэмж хэмжээгээр өртөж буй байгалийн ихээхэн нөөцтөй байгалийн үзэсгэлэнт нутаг юм. Баянцагааны нурууны ар өвөр бэлийг нутгийн малчид өвөлжөө, хаваржааны зориулалтаар, нуруун хяр, тэгш өндөрлөгийг зуслангийн зориулалтаар тус тус ашигладаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%