Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын хэмжээнд 3698 ширхэг хаягдал архины шил цуглууллаа

2021-10-29

"Сая жилийн настай хогоос - Сумаа цэвэрлэж авцгаая" уриан дор сумын хэмжээнд хаягдал архины шил цуглуулах аян зохион байгуулж нийт 3698 ширхэг архины шилийг цуглууллаа. 

Гичгэнэ баг - 965 шил, Дэлгэрэх баг - 360 шил, Цэцэн баг - 1600 шил, Жаргалант баг - 1037 шил, Баянбулаг баг - 6 шил тус тус цуглуулж өгсөн байна. 

Айл өрхүүдийн оролцсон оролцоо, идэвх санаачлага, зохион байгуулалт, байгаль дээрээс цуглуулсан архины шилний тоогоор И.Ариунсан даргатай Цэцэн баг энэхүү аяны энхий хэсэгт түрүүлж, Д.Ариунаа даргатай Жаргалант баг удаалж байна. Мөн сумын хэмжээнд хамгийн олон шил цуглуулсан өрхөөр Цэцэн багийн иргэн Л.Баярмагнайн гэр бүл 1078 шил, Жаргалант багийн иргэн Х.Энх-Амгалангийн гэр бүл 681 шил цуглуулж тус тус тэргүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%