Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улсын хэмжээнд дутагдалтай эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжин сургах гэж байна.

2021-09-10

Сумын ИТХ-ын бодлого төлөвлөлтийн төлөвлөгөөнд, төлөөлөгчдийн саналаар боловсруулагдсан хүний нөөцийн бодлогын ажлын хүрээнд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтандаа Хими, Биологийн хичээлүүдээр амжилттай оролцож босго оноонд тэнцсэн  Г.Хоролсүрэн, Б.Дуламсүрэн, Б.Халиунгоо нартай гэрээ байгууллаа.

Эдгээр суралцагчид нь улсын хэмжээнд дутагдалтай эмнэлгийн тусгай дунд мэргэжлээр сурч, сум орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд суралцах хугацаанд орон нутгаас дэмжлэг үзүүлэх зорилгоор  ИТХ ЗДТГ, Эрүүл мэндийн төв, суралцагч  нар гурвалсан гэрээ байгуулж  байна. Суурь боловсролын эрдмийн цагаан өргөөнөөс Их сургуулийн босгыг алхаж байгаа гурван суралцагч нь Ерөнхий боловсролын сургуулийг нэг ангид суралцаж төгссөн бөгөөд одоо АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургуульд Сувилагч мэргэжлээр 2 оюутан, Лаборант мэргэжлээр 1 оюутан тус тус 3-4 жил суралцахаар эрдмийн их аяндаа мордож байна. Эрдэмтэй, мэдлэгтэй, ур чадвартай сайн мэргэжилтнүүд болж ард түмнийхээ энхийн манаанд итгэл дүүрэн зогсохыг ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%