Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

11б ангийн хамт олон малчин найзууддаа дэмжлэг үзүүллээ

2021-05-04

Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2007 онд Ц.Авирмэд багштай анхны 11 дүгээр анги төгссөн 11б ангийн хамт олон малчин найзууддаа дэмжлэг үзүүллээ. 2020 онд хавар, зун, намартаа хур бороо ороогүйн улмаас ган болж 2021 оны өвөлжилт нийт нутгаар хүндэрч тэр дундаа Баянцагаан сум нь улсын хэмжээнд хамгийн хүнд нөхцөлд буюу гамшгийн хэмжээнд гэж үнэлэгдсэн.

Энэ хүнд нөхцөлд амьдралын үндсэн эх үүсвэр болох мал сүргээ эсэн мэнд онд оруулах гэж цаг наргүй хичээн зүтгэн, хөдөлмөрлөж байгаа ангийн 7 малчин залуудаа ангийн бусад найзууд нь бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлж тус бүр дансанд нь 107.000 төгрөг шилжүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%